2014-05-22

1. Сэдэвчилсэн орон зай
Таны үдэшлэгийн харагдах байдал нэгдмэл байх ёстой. Та хүүхдийнх шиг цасан өвгөнөөр хаалга, ханаа чимэглэчихээд, тайчих үзүүлбэрийн бүжигчид урин авчирч болохгүй гэсэн үг. Хэрэв таны үдэшлэгт зөвхөн залуус, охид бүсгүйчүүд ирэх бол зочдод стриптиз үзүүлбрээр бэлэг барьж болох юм. Мөн дайлах ундаа, тавих хөгжим зэрэг ч бас тэднийг “халууцуулах” хэмжээний байх ёстой. Хоёр сарын өмнө гарсан дуу ч хуучин сонсогддог болсон үе гэдгийг сана. Харин албан байгууллагын шинэ жил хийх гэж байгаа бол ажиллагсадын наснаас хамаарч зохиолын эсвэл поп дуучин урьж, хосоороо бүжиглэх, эсвэл тэдний залуу насыг санагдуулах ая тавиарай.

2. Хоол
“Үдэшлэгт ирсэн зочид чинь шампанск буудуулж, бүжиглэхэд л анхаарлаа хандуулаад, хоол байгаа эсэхийг ч анзаарахгүй дээ.” Хэн нэгэн танд ийм зөвлөгөө өглөө гээд санаа амрав аа. Хэдий үдэшлэг бол оройн хоолноос ялгаатай ч, тэд амыг нь завгүй байлгах сайхан зууш хүлээж байгаа. Шарсан төмс, чихэр, жимс, салатаар аргална гэж бодож байвал та хүмүүсийн урмыг хугалах нь. Хэрэв бүх хүнд тусгай хоол захиалахад хүндрэлтэй бол босоо хүлээн авалт маягаар ширээ засаад дээр нь олон ширхэгтэй зуушнуудыг өрж тавьж болно. Жишээ нь том хавтгай бялууг олон жижиг дөрвөлжин болгож зүсээд, ширхэг бүр дээр чигчлүүр зоочихож болох юм. Мөн түрсээр хачирласан өндөг, зүссэн сэндвичүүд, хайлуулсан шоколаданд дүрсэн гүзээлзгэнэ, богино шорлогнууд ч зочдыг тань баярлуулах болно.

3. Төлөвлөгөө гарга
Бүх юмыг нарийн тооцоол. Магадгүй таны зочид дунд эвгүй ааш гаргаж олныг сандаргах хүмүүс байж мэднэ. Тиймээс үүнийг ч бас тооцоолж, үнэтэй эд зүйл байлгахгүй байхыг зөвлөе. Мөн текилла, дарсандаа даруулга болгох зуушийг хангалттай бэлд. Тэгвэл тэдний согтолт хэтрэхгүй. Мөн шинэ жилийн захиалга 12 дугаар сарын 10 гэхэд л ямар ч зайгүй дүүрчихдгийг сануулъя.

4. Тоглоом
Улиг болсон тоглоомнуудыг халаарай. Мөн оролцсон хүнээ эвгүй байдалд оруулах тоглоом аль болох оруулахгүй байвал сайн. Хосуудын дунд гараа оролцуулахгүйгээр утаснаас унжсан алимыг хоёр талаас нь идэж дуусгах уралдааныг явуулж болно. Эсвэл 5 шил шар айргийг хамгийн хурдан уух нэгнийг тодруулж болох юм. Хэрэв зочдын тоо цөөхөн бол хуруу дарж болно.

5. Шагнал
Тоглоом тоглуулсан юм чинь ялагчид нь шагнал өгч л таараа. Заавал том зүйл байх албагүй. Харин дурсамжтай, таны зохион байгуулсан үдэшлэгийг дараа нь эргэн санахаар өргөмжлөл, жижиг цом, текнээс найзуудыгаа үнэгүй шар айргаар дайлах эрх зэргээр урамшуулаарай.

Шинэ жилийн үдэшлэгийг хэрхэн зохион байгуулах вэ?

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax